Хэмжээ:
MongolianRussian (CIS)English (United Kingdom)
  • ОХУ-наас вагонцистернээр ачигдан ирсэн шатахууныг дамжлага нефть баазаас зөвхөн онгоцны ТС-1 маркийн шатахуун тээвэрлэх автоцистернүүдээр энэ Буянт-Ухаа дахь өөрийн бааз руугаа тээвэрлэнэ. Агаарын хөлгүүдийн сумлагааг Хьюндай шасситай олон улсын агаарын хөлгүүдийг цэнэглэхэд тавигдах техникийн шаардлагуудыг хангасан – цэнэглэх гар (BS 3158), шүүр, ус ялгагч сепаратор (API 1581/класс S), халилтаас сэргийлэх Дэдман систем, аюулгүй байдлын INTERLOCK системтэй - цэнэглэгч машинуудаар гүйцэтгэнэ.

     
  • Орчин үеийн чанарын хяналтын системийн тусламжтайгаар онгоцны шатахууныг үйлдвэрээс ачигдахаас эхлэн баазын хадгалах саванд орох, улмаар агаарын хөлөгт цэнэглэх хүртэлх бүх шат дамжлагад шатахууны чанарыг тогтмол хянаж, чанарын шаардагдах түвшинг тогтмол барих болно. Oнгоцны шатахууны чанарын хяналтыг тус баазын лаборатори гүйцэтгэнэ. Энэхүү лаборатори нь Олон улсын иргэний агаарын тээврийн хамтарсан хяналтын багийн /JIG IATA/ зөвлөмжүүдийг үндэслэн олон улсын норм стандартыг баримтлан орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

     
  • Тус бааз нь 40 мян.тн дээш шатахуун хүлээн авч цаашид агаарын хөлөгт цэнэглэх хүчин чадалтай. Нийт онгоцны шатахуун хадгалах савны багтаамж нь 6000 куб.м /босоо ган сав 3 ш тус бүр нь 2000 куб.м багтаамжтай/, шатахуун хүлээн авах, ачих насос станц нь нэгэн зэрэг 2 автоцистернээс, цэнэглэгч 2 машинд нэгэн зэрэг ачих хүчин чадалтай, галын усан сан, ууршуулах талбай, засвар үйлчилгээний цэг, оффисын барилга зэрэг барилга байгууламжууд баригдсан. Шатахуун хүлээн авах болон сумлагч машинд ачих шугам хоолойд нь дэлхийд алдартай ФАСЕТ компанийн олон улсын API/EI 1581, class S шаардлагыг бүрэн хангасан хоёр шатлалтай шүүх болон ус ялгах шүүлтүүр болон тусгаарлагчууд суурилуулагдсан болно.

     
Шинэ мэдээ

Мэргэ Ван ХХК нь 2010 оны 7-р сарын 21-нээс үйл ажиллагаа явуулж эхэллээ.

... Read More

Дэлгэрэнгүй: Нээлтийн үйл ажиллагаа

Ерөнхий агуулга

Бидний зорилго: Агаарын  хөлгүүдийг өндөр чанартай найдварт... Read More

Дэлгэрэнгүй: Мэргэ Ван ХХК